Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ цэцэрлэгүүд болон, цэцэрлэгүүдийн өргөтгөлийн барилга угсралт, тохижилтын ажлууд өрнөсөөр байна.
Тэдгээрийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй 150 ортой хүүхдийн цэцэрлэг юм. Тус цэцэрлэгийн бүтээн байгуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Дэрэн Наран” ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар дотор замаск, гадна фасад өнгөлгөөний ажил хийгдэж, барилгын хойд, баруун талын гадна ханын дулаалгын ажил бүрэн дуусаж, гадна цахилгааны комиссын акт баталгаажсан байна.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо нь 10200 гаруй иргэн, цэцэрлэгийн насны 900 орчим хүүхэдтэй, энэхүү цэцэрлэгийн гүйцэтгэл бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгснөөр хүүхэд, багачуудад сургуулийн өмнөх боловсролыг илүү хүртээмжтэй хүргэх орчин нөхцөл бүрдэж байна.

АДМИН








Нийгэм





