Dark Light
Нийгэм | 2022-06-21

Үйлчилгээний байгууллагууд шөнийн цагаар хог хаягдлаа тээвэрлүүлж хэвшжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хог хаягдлын менежментийг сайжруулах, хоггүй цэвэр орчин бүрдүүлэх,  өдрийн цагийн ачааллыг бууруулах зорилгоор дүүргийн хэмжээнд “Хог тээврийн шөнийн ачилтыг эрчимжүүлэх нь” аяныг зарлан хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсүүд хамтран Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Өглөөний гудамж, Олимпын гудамж, Сөүлийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Их тойруу, Бага тойруу дахь худалдаа, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг шөнийн цагаар тээвэрлэх ажлын гүйцэтгэлд хяналт тавилаа. Энэхүү ажлын явцад Өглөөний гудамж, Сөүлийн гудамж, Цэрэндоржийн гудамжинд үйлчилгээ эрхлэгч байгууллагууд шөнийн цагаар хог хаягдлаа тээвэрлүүлж хэвшсэн байна. Мөн зарим хороодын аж ахуйн нэгжүүдэд шөнийн тээвэрлэлтийн ач холбогдлыг танилцуулан хоггүй хот, дүүрэг, орчны төлөө хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10