Dark Light
Нийгэм | 2022-06-22

Тамирын голд 15 настай хүү осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Тамирын-Улаан хошуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т “Тамир”-ын голын усанд 1 хүүхэд осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 6 сарын 21-ний өдрийн 18:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Аймгийн Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 6 сарын 21-ний өдрийн 21:12 цагаас эхлэн Ө /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 6 сарын 22-ны өдрийн 07:40 цагт “Тамир”-ын голын эргээс 3 м зайтай, 4 м-ийн гүнээс цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19