2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхарын урилгаар Монгол улсад зочлон ирсэн Бүгд найрамдах Турк улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд Ведат Билгин төлөөлөгчдийн хамт Хөшөө цайдам музейд зочиллоо. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Хөшөө цайдам музейтэй танилцан хоёр талын байгууллагууд дурсгалын зүйл солилцлоо.
Мөн 8-ны өдөр Бүгд найрамдах Франц улсын Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гиеэ төлөөлөгчдийн хамт Хөшөө цайдам музейд айлчилж Нант хотын түүхийн музейд 2023-2024 онд Их эзэн Чингис хаан болон Монголын эзэнт гүрний үетэй холбогдох үзэсгэлэн гаргахаар төлөвлөж бэлтгэл ажлаа эхлүүлж байгаагаа илэрхийлэн Хөшөө цайдам музейн захирал Т.Нарангэрэлтэй санал солилцлоо.