Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газын дэргэдэх Соёмбо чуулгын урилгаар Наро Банчэн Гэгээн 407 дугаар хорих ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүдэд зориулсан Соён Гэгээрүүлэх өдөрлөгт саатаж номын айлдвар айлдав.
Гэгээнтэн: “Өвчтэй нэгэн эрүүл болбол жаргалтай, хөлгүй хүн алхдаг болбол хэмжээлшгүй баярлана. Бид бүхэн эрүүл саруул байна. Энэ хором мөчийг ашиглан бусдад туслах, сэтгэлээ боловсруулах, бүтээж туурвих зэрэг асар их боломж бий.
Яг одоо тохиож буй энэ боломжийг анзааралгүй ирээдүйд санаа зовох, өнгөрснийг бодож хямрах нь бидний нэг алдаа” хэмээн эрдэнэт хүний биеийг олсны тус эрдмийг тайлбарлан айлдав.