Dark Light
Нийгэм | 2022-06-22

Зээлийн хүүг 3,5-10 хувиар тогтоож, иргэдийг хохироож байжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Төв аймаг дахь улсын байцаагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан удирдамжийн дагуу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийсэн байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.” гэж заасан байдаг. Гэтэл тус аймагт үйл ажиллагаа явуулж буй долоон ломбардын зээлийн гэрээний сарын хүү 6-7 хувь, алдангийн хэмжээ өдрийн 0.3-0.5 хувь байсан тул хугацаатай үүрэг өгч  хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэл өгсөн байна.

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг есөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн зээлийн хүү 3.5-10 хувь буюу хууль зөрчиж гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож байгаа нь шалгалтаар илэрчээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14