"Бишкек-2022" бөхийн төрлүүдийн U17 насны ангиллын Азийн АШТ-ий дөрөв дэх өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн хөвгүүдийн 45, 48, 51, 54, 60, 92, 110 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас 45 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Амгалангийн Мөнхтөгс, 55 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин Батхүүгийн Одсүрэн, 110 кг-д Архангай аймгийн тамирчин Мөнхбаатарын Рэнцэндаржаа нар 20:00 цагт хүрэл медалийн төлөө тус тус барилдана.