Dark Light
Спорт | 2026-11-21

OSCEOLA MAGIC АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

NBA-ийн хөгжлийн лигийн "Osceola Magic" багаас албан ёсны мэдэгдэл гаргалаа! Тэдний бүрэлдэхүүнд тоглож буй Шаравжамцын Энхийн-Од (Mike Sharavjamts) энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох "FIBA Asia Cup 2029" тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Монголын үндэсний шигшээ багийнхаа өмсгөлтэйгөөр талбайд гарахаар боллоо хэмээн мэдээллээ.

Азийн аварга шалгаруулах "FIBA Asia Cup 2029" тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн "F" хэсгийн тоглолтууд 2026 оны 11-р сарын 26, 27, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын "M Bank Arena"-д зохион байгуулагдана. 

Тус хэсэгт Монгол, Тайланд, Хонконг, Малайз, Индонез, Фижи гэсэн 6 орны үндэсний шигшээ багууд өрсөлдөж байгаа бөгөөд багууд нэгдүгээр шатны оноогоо авч орж ирсэн. Одоогоор Монголын шигшээ баг 2 хожил, 1 хожигдолтой (5 оноо) хэсгийнхээ гуравдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд хэсгээс шалгарсан эхний 4 баг 2029 оны Азийн цомын урьдчилсан шатны үндсэн тэмцээнд оролцох эрхээ авах юм. 

Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь (M Bank Arena): 

  • 11-р сарын 26 (Пүрэв гараг) | 19:00 цагт: Монгол – Индонез

  • 11-р сарын 27 (Баасан гараг) | 19:00 цагт: Хонконг – Монгол

  • 11-р сарын 29 (Ням гараг) | 19:00 цагт: Монгол – Малайз 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08