Dark Light
Нийгэм | 2022-06-26

А.Адъяасүрэн аваргын төлөө өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний +78 кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ. Дэлхийн чансааны 10-д эрэмблэгдсэн А.Адъяасүрэн эхний тойрогт гоц мөргөж хоёрын даваандаа Европын цомын 8 удаагийн аварга IJF-ийн туган дор оролцож буй ОХУ-ын Анна Гусчинаг даралтаар цэвэр яллаа. Улмаар хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Ха-Юүнийг вазари үнэлгээгээр ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна. Түүнтэй хамт энэ жинд өрсөлдөж буй Дамбадаржаагийн Номинзул хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Д.Номинзул хэсэгтээ Чехийн Маркета Паулусоваг ялсан бөгөөд БНСУ-ын Ким Ха-Юүнд ялагдсан. Гэвч торгуулийн тойрогт ОХУ-ын Анна Гусчинад ялсанаар анх удаагаа Гранд Слам ангилалд медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22