Dark Light
Нийгэм | 2022-06-27

БОАЖЯ-ны ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

2022 оны 06 сарын 25-26ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хотод БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 

Аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, ЗДТГ-ын ХБТХО-ын хэлтсийн дарга Г.Хурцгэрэл нар хүлээн авч уулзаж аймгийн цаг үеийн мэдээлэл, баримтлан ажиллаж буй бодлого, тэргүүлэх чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Мөн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төрийн байгууллагууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Монгол элсний УТГХН-ийн хамгаалалтын захиргаа, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн ангийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзан салбарын байгууллагуудын ажилтай танилцан, санал хүсэлтийг хүлээн авлаа. Ажлын хэсэг Говийн их дархан цаазат газарт үргэлжлүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14