Нийслэлийн Баянгол дүүргийн ... дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын ... дугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан 2 хүн барилгын материалд даруулж нас барсан тухай дуудлагыг 6 сарын 26-ны өдрийн 12:04 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. 7 алба хаагч, 2 автомашинтай 12:05 цагт ангиас гарч 6 км зам туулан 12:12 цагт очиход иргэн Ө-ийн 2 давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн ..... сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн ..... сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн 1 метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан байжээ.
Нийгэм | 2022-06-27
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм








