Dark Light
Нийгэм | 2022-06-27

Э. Эрдэнэбат: Аминаас илүү ажил гэж үгүй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

МҮЭХ-ны барилгын талбайд гарсан ослуудын шалтгаан нөхцөл, хохирогчдын гэр бүлд хууль зүйн тусламж хүргэх талаар мэдээлэл хийж байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Э. Эрдэнэбат: “Барилгын  хөдөлмөрийн эрүүл, аюулгүй байдал нэгт тавигдах ёстой. Хууль тогтоомжоо өөрчлөх шаардлагатай, ослын даатгалд хамруулж, осол аваар гарсан тохиолдолд  даатгал өндөр авах ёстой. Гэтэл энэхүү даатгалыг өндөр өгөхгүйн тулд осол, аваараа нуудаг болсон байна. Барилгын үйл ажиллагаагаа зогсоож, эрүүл аюулгүй нөхцөл байдалд нь шалгалт хийж стандарт  тогтоож өгөөч ээ. 

 Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй байдлын талаар залуучууд мэдээлэл дутмаг байна. Барилгын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад  сургуультай нь гэрээ хийж, барилга дээр ажиллуулдаг. Гэтэл барилгын эрүүл аюулгүй байдал болоод стандартын шаардлага хангаагүй улмаас амь насаараа хохирч байна.

 Барилгын компаниуд шөнөөр ажиллаж байгааг анзаарах хэрэгтэй. Барилгын хүнд нөхцөлд 10-с дээш цагаар ажиллаж болохгүй. Оройн цагаар ажиллаж байгаа тохиолдолд ээлжээр ажиллах ёстой. Анхаарал болгоомж , суларснаас хамаарч эрдэмт хүний амь нас хохирч, бэртэл гэмтэл ихээр гарч байна. Барилгын үйл ажиллагааг явуулж байгаа дарга нарт нь давхар хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Иймээс энэхүү асуудалд хөндлөнгийн хяналт шалгалт хийнэ. Хууль дүрэм, журмыг чангатгах нь зүйтэй. Өдөр бүр барилгын осол гарч байна. Гэмтэл авсан бол эмнэлэгт хүргүүлж, эмчилгээ хийлгэж, битгий хэлээрэй гэж нуудаг. Ийм нөхцөл байдлыг үүсгэмээргүй байна. Нэр төрөө илүүд үзэхээс илүү ард иргэдийнхээ амь насыг бодох хэрэгтэй байна ” гэв. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14