Dark Light
Нийгэм | 2022-06-27

Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн Бямба гарагт Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  

Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ТЗУГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү нар байлцлаа. 

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй билээ. Энэ жил шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг ийнхүү хүлээн авч хүндэтгэл үзүүлж буй юм.

Арга хэмжээний үеэр “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэл”, “Монгол Улсын Зэвсэгт хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, харилцан санал солилцов. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хээрийн сургалтын төвд зочлон Зэвсэгт хүчинд ашиглаж буй зарим төрлийн зэвсэг, техниктэй танилцлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14