Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллаж байна. Яг одоо Завхан аймгийн залуучуудын төлөөлөлтэй уулзаж байна. Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа тухайн аймгийн залуучуудын төлөөлөлтэй тогтмол уулзаж тэдний санал бодлыг сонсож буй юм.
Завхан аймгийн хүн амын 70 гаруй хувийг хүүхэд залуучууд эзэлдэг байна. Ерөнхий сайд залуучуудтай "Алсын хараа" сэдвээр ярилцаж байна.
Энэ уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймгийн иргэдтэй уулзаж Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан тус аймгийг хөгжүүлэх төслүүдийн талаар ярилцана.