Анх 2019 онд буулгах шийдвэр нь гарч байсан Сэлэн аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах “Балгас барилга”-ыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн шийдвэрээр өнөөдөр бүрэн буулгаж дуусгаад байна. Анхны шийдвэртэй зэрэгцэн цар тахлын аюул нүүрлэснээр тус барилга хугацаандаа буулгагдаж амжаагүй өнөөг хүрсэн. Энэ удаа барилгыг буулгаж аюулгүй байдлыг хангах ажлыг "Баганадант"ХХК хийж гүйцэтгэлээ.
Одоо буулгасан газрын хөрсний сийрэгжилтээс үүдэн хөрсийг хамгийн багадаа 1 жилийн хугацаанд тагтаршуулах шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Ийнхүү хөрс тагтаршиж суусны дараа иргэдийн саналд тулгуурлан газрыг хэрхэн ашиглахаа шийдвэрлэх юм.
АДМИН








Нийгэм








