Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Говил уулын ар бэлээс Сяньби улсын хаад, язгууртны бунхант булш олдсон билээ. Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байна.
Тус судалгааны ажлыг аймаг орон нутгаас дараах байдлаар дэмжихээр болжээ.
Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал: "Улаанбаатар Их сургуулийн багш профессор Т.Идэрхангайн удирдлаган доор Хонгор сумын Говил уулнаас Сяньбигийн үеийн цуврал бунхант булшнуудаас урьд өмнө олдож байгаагүй ховор нандин эд өлгийн зүйлс олдсон билээ. Иймээс аймаг орох нутгаас дараах арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэлээ. Үүнд;
- Идэрхангай багштай судалгааны багийг 2023 онд аймгийн хэмжээнд иж бүрэн соёлын өвийн судалгааг зохион байгуулах,
- Олдвор олдсон Говил уулын тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах,
- Археологийн судалгааны ажлыг 2023 оны хавар 3 сарын хугацаатай зохион байгуулж олдворуудыг илрүүлэх, шаардлагатай хөрөнгийг орон нутгаас санхүүжүүлэх,
- Цаашид уг газрыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, стратеги төлөвлөгөөг боловсруулах,
Мөн түүнчлэн Т.Идэрхангай багшид шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг болгон i5 зөөврийн компьютер болон 5 сая төгрөгийн урамшуулал олгох зэрэг шийдвэрүүлийг гаргалаа" гэв.