Dark Light
Нийгэм | 2022-08-05

Зам, гүүрний ажилд оролцож байсан иргэн усанд осолдон амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ Зам, гүүрний ажилд оролцож байсан 1 хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 8 сарын 1-ний өдрийн 14:09 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид ар гэрийнхэн 8 сарын 4-ний өдрийн 07:00 цагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн С /24 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт “Орхон” голын ус /осолдсон газраас 200 метрийн зайд, 2 метрийн гүнээс/-аас тухайн иргэний цогцсыг олж, Өлзийт сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22