Dark Light
Нийгэм | 2022-08-05

Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон. Энэ хүрээнд өнөө орой буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийх гэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох гэж байна. Тодруулбал,

- Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.

- Улиастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.

- Ч:32А "Улиастай - Офицеруудын ордон" чиглэл дээрх хугацаанд түр зогсоно.

Иймд иргэд та бүхэн зам хаах хугацаанд Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн авто бааз", Ч:36 "Гачуурт  - Офицеруудын ордон - Жуковын музей" чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22