Dark Light
Нийгэм | 2022-08-06

Монголын цагдаа нар дэлхийн тэмцээнээс 29 медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” Олон Улсын тэмцээн Нидерланд Улсын Роттердам хотноо энэ оны 7 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 5 тивийн 70 гаруй орны 10 мянга гаруй тамирчин цагдаа нар спортын 63 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 18 алба хаагч Монгол Улсын Цагдаагийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрлөөр өрсөлдөж алтан медаль 12, мөнгөн медаль 9, хүрэл медаль 8 буюу нийт 29 медаль хүртэж, баг тамирчид өнөөдөр /2022.08.06/ эх орондоо ирлээ.

Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  Монголын цагдаагийн байгууллагын нэрийг өндөрт өргөсөн баг тамирчдадаа спортын амжилт хүсье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22