Dark Light
Нийгэм | 2022-08-15

Монгол үндэсний өв соёлыг таниулахаар Европын орнуудыг зорьжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол улсын соёлын элч, МУСТА Б.Нарандэлгэр /Beatbox Ray/, Алтан гадас одонт, хувь хүний хөгжлийн сургагч багш Б.Ангараг, агаар болон газрын йогийн багш Н.Үүлэнсолонго нарын “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” нэртэй сургалт Герман, Франц, Чех, Швейцар зэрэг Европын орнуудад зохион байгуулагдаж байна.  

Хилийн чанад дахь Монгол хүүхэд залуучуудад үндэсний урлагийн үнэ цэнийг танин мэдүүлж, Монголын үндэсний биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхийг зорилгоо болгосон хөөмий бит урсгалыг үндэслэгч, язгуур хөгжим инновацилагч Б.Нарандэлгэрийн сургалт нь сурагчдад онцгой ач холбогдолтой.

Сургалтанд суугч хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчид ч Монгол үндэснийхээ аман хөгжмийн зэмсгүүд болох олон төрлийн хуур, цуур, лимбэний ялгааг танин мэдэж, гаргадаг эгшиг авиаг нь сонсохоос гадна эдгээр уламжлалт хөгжмийн зэмсгүүдийг хэрхэн орчин үеийн аман урлаг битбокс гэгчтэй уялдуулан хөгжүүлж болохыг харж сонсох боломжтой ажээ. 

Зохиогдох орнуудын ХУВААРЬ:

07/17 -  Штуттгарт, Герман

07/20 -  Равенсбург, Герман

07/22 -  Цюрих, Швейцарь

07/24 -  Франкфурт, Герман

07/27 -  Берлин, Герман

08/06 - Ческа Липа,Чех

08/13 -  Дюссельдорф, Герман

08/15 -  Готенбург, Швед

08/17 -  Стокгольм, Швед

08/19 -  Бельги, Антверпен

08/21 -  Праг, Чех

08/23 -  Дижон, Франц

08/25 -  Лозанна, Швейцарь

08/27 -  Женев, Швейцарь 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00