Dark Light
Нийгэм | 2022-08-16

Ж.Батмөнх агсны гэргий А.Дариймаатай салах ёс үйлдэв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх агсны гэргий А.Дариймаатай  2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Арлингтон хотноо салах ёс үйлдэв.

А.Дариймаа нь 1932 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын Шогжид гэдэг газарт төрсөн бөгөөд 1949 оноос Хөлөнбуйр сумын “Хөдөлмөр” нэгдэлд ахлах малын эмч, Дорнод аймгийн мал эмнэлэгт лаборант эмч, 1954 оноос Хөдөө аж ахуйн яамны харьяа мал эмнэлгийн курст хичээлийн эрхлэгч, Намын дээд сургууль, Эдийн засгийн дээд сургууль, МУИС-ын номын санч, ном зүйч, номын сангийн эрхлэгчээр тус тус ажиллаж байв.

Тэрээр амьдралынхаа нэлээдгүй хугацааг АНУ-д үр хүүхдийн хамт өнгөрөөсөн бөгөөд энэ хугацаанд олон хүмүүст тусалж, ажилсаг, хөдөлмөрч зан чанараараа бусдад үлгэр дуурайлал болж байсан талаар түүний том хүү Б.Баттулга, төрөл төрөгсөд нь дурсаж байв.

Түүний үр ач, төрөл төрөгсдөд нь гүнээ эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ ХАМТ ОЛОН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00