Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр /2022.08.16 / SpaceX компанийн ерөнхийлөгч Gwynne Shotwell болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар Старлинк төслөөс гадна Элон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох Solarcity болон Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Тус яам нь 2022 оны 05 дугаар сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичигтэй Старлинкийн үйл ажиллагааны стратегитай хэрхэн уялдах талаар ярилцлаа.
Түүнчлэн SpaceX компанитай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. SpaceX компани нь сэргээгдэх эрчим хүчний Solarcity болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс дээрх төслүүдийн мэдээллийг сонсож, холбогдох албаны хүмүүстэй нь холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.