Dark Light
Нийгэм | 2022-08-16

З.Пэрэнлэймаагийн “Улсын мэргэн” цолны мялаалга наадам боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын буриад сурын харваанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Загдхоролын Пэрэнлэймаа түрүүлж “Улсын мэргэн” хэмээх хүндтэй цолыг хүртсэн. 

2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр З.Пэрэнлэймаа Улсын мэргэн цолны мялаалгыг төрсөн нутаг Дэлгэрцогт суманд зохион байгуулж Монгол орны өнцөг булан бүрээс эрхий мэргэчид хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорин наадлаа. Ийнхүү Дундговь аймаг Улсын гурван цолтонтой боллоо.

Тус наадмын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар нар оролцож орон нутгийн зүгээс Улсын мэргэн цол хүртсэн амжилтыг нь талархан үнэлж 10 сая төгрөг, аймгийн 80 жилийн ойн “Хүндэт медаль”-ийг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00