Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн “Баруунсайхан”-ы 7 дугаар гудамжинд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 8 сарын 15-ны өдрийн 14:03 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 2 км замыг туулан очиход “Экобус J800EV-3” загварын бага оврын автобус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг Улаанбаатар-Хэнтий чиглэлийн авто замд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 8 сарын 15-ны өдрийн 15:42 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 15 км замыг туулан очиход иргэн Д-ийн “Волво” загварын ачааны автомашины хөдөлгүүр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраажээ.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм





