Dark Light
Нийгэм | 2022-08-16

"Нүүдэлчин фестиваль"-ийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Нүүдэлчин Монгол-2022" дэлхийн соёлын фестиваль 08 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Сайханы Саравч хэмээх хөндийд Монгол нутгийн өнцөг булан бүрээс хуран чуулсан соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид үзэгч түмэн олонтойгоо өргөн дэлгэр сайхан наадлаа.

Тус наадамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг хамруулах, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг Соёлын Яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл, Соёл, урлагийн менежер залуучуудын хөгжлийн зөвлөл санаачлан хэрэгжүүлж 3 өдрийн турш нийт 200 гаруй иргэдийг зохион байгуулалттайгаар автобус унаа, хөтөч тайлбарлагч, дохионы хэлмэрчтэйгээр хамрууллаа. Хөтөлбөрт сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургууль, оюун ухаан, аутизм, дауны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн ерөнхий эрдэм болон хөдөлмөр заслын сургалттай нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар дунд сургуулийн сурагчид, Дархан- Найрамдал ТББ, Түгээмэл хөгжил ТББ, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төв, Гэрэлт-Ундарга хэвлэл ТББ, Монголын дүлий иргэдийн соёл, урлагийн холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын дауны холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, Сэргээн засалтын үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоодоор дамжуулан мэдээллийг түгээж, сонирхсон хүүхэд, иргэд, чөлөөт уран бүтээлчид хамрагдсан ба үндэснийхээ язгуур соёл, өв уламжлалтайгаа танилцаж, сэтгэгдэл өндөр буцлаа.

Фестивалийн үеэр үзэсгэлэн худалдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж, тэдгээр иргэд өөрсдийн хийсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн гар урлалын бүтээлүүдээ зарж борлуулав.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, "Судалбар" хамтлаг болон бусад уран бүтээлчдийн төлөөллөөр Монгол язгуур урлагийн тоглолт хийж, контент бүтээн, тун удахгүй олны хүртээл болгохоор болсныг дуулгахад таатай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22