Dark Light
Нийгэм | 2022-08-16

Булганаас Беларусьд 3 оюутан суралцана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь улсад суралцах 3 оюутныг хүлээн авч уулзлаа. Тэрээр "Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд залуучуудын сурч боловсроход дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна. Ирээдүйн Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах инженер мэргэжилтэй залуу боловсон хүчин болж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Эх орон, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж, сахилга баттай суралцаад ирэхийг хүсэн ерөөе" хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Бүгд Найрамдах Беларусь улсын Элчин сайдын яам, Беларусь улсын хөрөнгө оруулалттай “Юнайтед мерес машинери” ХХК-тай байгуулсан гадаад хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн 3 оюутныг “Юнайтед мерес машинери”ХХК-ийн тэтгэлгээр БНБУ-ын Жодино хотын Техникийн коллежид сургахаар болсон. 3 оюутан амжилттай сайн сурч,  төгсөж ирсний дараа тус компанид 3 жилийн хугацаанд ажиллах гэрээ байгуулна. 

Монгол улсаас анх 2017 оноос оюутнууд сургаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 9 төгсөгч “Юнайтед мерес машинери” ХХК-д ажиллаж байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22