Dark Light
Нийгэм | 2022-08-16

Сураггүй алга болсон эрэгтэйг олжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын Нүхтийн аманд иргэн С /21 настай, эрэгтэй/ нь алга болсон гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тус дуудлагын дагуу Аврах ангиас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулаад байсан билээ.

Нүхтийн аманд алга болсон иргэн С нь алга болсон газраас зүүн хойд зүгт 3,5 км зайд Арцатын аманд уулын бэлд аялж явсан аялагч нартай 12:00 цагт таарснаар ар гэрийнхэнтэй холбогдож хүлээлгэн өгсөн гэсэн мэдээллийн дагуу эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй  анхаарал болгоомжтой аялж амрахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00