Dark Light
Нийгэм | 2022-08-26

УИХ-ын ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.26) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгах тухай захирамж гаргалаа.

Дээрх захирамжаар 2022 оны 8 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарласан Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг 8 дугаар сарын 31-ний өдөр болгон сунгалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22