Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагуудтай ээлжит уулзалтаа хийлээ.
Уулзалтаар төрийн бүтээмжийн талаар ярилцаж мэдээлэл солилцлоо. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, тэдний үйл ажиллагаанд төрийн бүтээмж хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх жил болгохоор ажиллаж байгаа талаар А.Ариунзаяа сайд мэдээлэл өгч төрийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаа, тоон үзүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал солилцлоо.

АДМИН







Нийгэм





