Dark Light
Нийгэм | 2022-08-27

Ажиа гэгээнтний "Агнист" ахмадын төв нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ажиа гэгээнтний санаачлаагаар, ахмадуудад зориулан барьсан "Агнист" төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.08.27/ боллоо.

Ахмадын төвийнхөө тухай Ажиа гэгээнтэн хэлэхдээ : Өнөөдөр миний хувьд маш сайхан өдөр тохиож байна. Ахмадууддаа тусгайлан зориулж барьсан цогцолбор "АГНИСТ" ахмадын төв маань нээлтээ хийлээ. Энэ төвийг бид ахмадуудын оюун санааны болон биеийн идэвхжилийг дэмжих зорилготой нээж өгч байгаа. Ингэснээр ахмадууд маань цагаа зөв өнгөрүүлэх өөрийн гэсэн очих газартай болж байгаа юм. 

Энэ бол маш олон хүний хандив, тус дэмээр босгож байгаа төв билээ. Америк, Япон болон өөр улсуудад ажиллаж амьдардаг Монголчууд маань байна. Мөн Тайвань, Япон, Хятад, Буриад, Халимаг шавь болон найз нар маань маш том дэм болцгоосон. 

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочдодоо маш их баярлалаа.  

Мөн сайн дурын ажил хийж буян үйлддэг та бүгддээ баярлалаа. 

Бүгдээрээ эрүүл энх байж энэрэнгүй сэтгэлийг түгээж яваарай" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22