Dark Light
Нийгэм | 2022-08-28

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Нийслэл хотод наймдугаар сарын 27-ноос эхлэн долоо хоног, найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулна. 

Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 3-ны өдрийг дуустал 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ. 

2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Хязгаарлалт эхлэх цэг нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл байна. Торгууль, шийтгэл биет болон телекамерийн тусламжтай дугаарын хязгаарлалтаар зорчсон зөрчлийг илрүүлж ажилладаг. 

Захирамжид  дурдсанаар автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнд оролцуулах аж. Харин автомашины сүүлчийн орон нь тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдөр 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. 

Түүнчлэн ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22