Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангид 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Горхи Тэрэлж Туул голын тохойд автомашин усанд живсэн гэх дуудлага ирж Аврах бүлгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж автомашиныг эрэгт гаргаж, 3 иргэний амь насыг авран хамгааллаа.
Иргэд та бүхэн баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар автомашинтайгаа гол гатлахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
АДМИН







Нийгэм





