Dark Light
Нийгэм | 2022-08-29

Өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туркийн нийслэл Станбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдснөөс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тухайлбал, тэмцээний өсвөр үеийнхний газраас таталтын 66 кг-ын жинд Ц.Баярбаясгалант 200 кг-ыг татсанаар мөнгө, суултын төрөлд 202.5 кг-ыг амжилттай өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Харин залуучуудын хэвтээ шахалтын 66 кг-ын жинд М.Ууганбаяр 145 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэн бөгөөд Монголын пауэрлифтингийн баг одоогийн байдлаар нэг мөнгө, хоёр хүрэл медальтай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22