“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн долоо хоногт нийт 190 иргэн хандсанаас 115 утсанд 169, чатботод 19, и-баримт аппликейшнд 0, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 2 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 117 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 39 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэн, 7 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Үүнээс 4 иргэний 1,499,520 төгрөгний мөнгөн хохирол барагдуулж мөн 3 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 45, харилцаа холбоо 12, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 6, цахилгаан 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 2, банк, санхүү, даатгал 23, барилга 7, боловсрол 6, контор 38, НӨАТ 1, өрсөлдөөн 9 , СӨХ 10, бусад асуудлаар 14 иргэн хандсан байна.

АДМИН







Нийгэм





