Dark Light
Нийгэм | 2022-08-29

Утаажилтын бүсээс 120 иргэнийг гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-29-ний өдрүүдэд гал түймрийн 21, аврах ажиллагааны 3, нийт 24 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 120 иргэн, гал түймрийн аюулаас 268 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1278, ой, хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 139, нийт 1422 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.3%-аар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22