Dark Light
Нийгэм | 2022-08-29

Эгийн голын эхээс хур хогийн цэгийг нүүлгэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд хогийн цэгийн хог зөөх, шинээр хогийн цэг гаргах, халиа, үерийн далан барих ажлыг гүйцэтгэж байна. 

Хогийн цэгт байгаа хогийн 95%-ийг зөөж дарж булсан бол нийт 2350м шороон далан барихаас 2000м даланг барьж дууссан. 

Шинээр гаргах хогийн цэгийн 100м*100м газрыг 4м гүн ухах ёстойгоос 90%-ийн ажлыг гүйцэтгээд байна. 

Хөрсний бохирдолд хяналт хийх 4 ширхэг цооногийг 4-р сард, хогийн цэгийн орчимд тодорхойлсон цэгт өрөмдсөн. 7-р сарын 10-ны өдрөөс гүйцэтгэгч ААН ажлаа эрчимжүүлэн одоогийн байдлаар хогийн цэгийн хогийг бүрэн зөөсөн. 

Техникийн нөхөн сэргээлт болон шинээр хогийн цэг гаргах ажлаа үргэлжлүүлэн хийж байна. 

Хогийн цэг зөөх, шинээр хогийн цэг гаргах ажлын гүйцэтгэл 95%-тай байна. Далан барих ажлын гүйцэтгэл 90%-тай байна.

Гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд сумын ЗДТГ, БОТХБТасгаас тогтмол хяналт тавин ажиллаж байна. 

Цаашид шинээр гаргах хогийн цэгийн шороог 2 өдөр зөөх, цэвэрлэгээ, тэгшилгээ хийх, 100м газар далан барих шаардлагатай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22