Dark Light
Нийгэм | 2022-08-29

Сүүлийн 24 цагт халдварын 68 тохиолдол батлагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 68 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 43 нь нийслэлд, 25 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 978,749 болов.

Мөн хугацаанд 221 хүн эдгэрсэн бол Төв аймагт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,127 болж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас нийт 3,590 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22