Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Хотын дарга “Хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Мөн соёл, урлагийн арга хэмжээ буюу салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хөгжлийн загварчлал бол улсын нүүр царай. Аялал жуулчлал, бизнес инновацийн салбарт мөн чухал ач холбогдол өгч ажиллахыг хүсье. Эдгээр салбаруудад онцгойлон анхаарч, хамтран ажиллах өргөн бололцоо бий гэж харж байна” хэмээн өгүүллээ. Уулзалтын төгсгөлд хамтран ажиллах боломжийн талаар судлахаар тохиролцлоо.
АДМИН







Нийгэм





