Dark Light
Нийгэм | 2022-08-29

Ж. Ганбаатар: Уул уурхайн салбарын тулгамдсан асуудлуудыг зоригтойгоор шийдвэрлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тодроод буй УИХ-ын гишүүн Ж. Ганбаатараас зарим асуудлаар тодрууллаа.

Тэрбээр "Уул уурхайн яамны хувьд тулгамдаж байгаа асуудал нь иргэдийг мэдээллээр хангах, олон асуудлуудыг зөв талаас нь ойлгуулах нь гол асуудал байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын асуудал маш хэцүү байгаа.  Оюутолгойгоос өөр гадны хөрөнгө оруулалт үнэгүйдэж байна. Эдийн засгийн хороо ганцхан урдаа гарч ярьдаггүй, хаалганы цаана олон асуудал шийдэгддэг. Уул уурхайн салбарт шинэ технологиуд дутагдаж байна. Хуучин арга барилаараа л явж байна. Шинэ техник, технологи хэрэгжүүлэх ёстой.  Хөгжилтэй орнууд жил ирэх тусам л геологийнхоо салбарыг шинэчилж байна.Гэтэл манайх хуучны зөвлөлтийн технологиор хайгуулын ажил хийж байна дүгнэлт гаргадаг энэ арга барилаа шинэчилмээр байна. Энэ салбарт тодорхой асуудлыг зоригтой хийх ёстой. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нарт томоохон төслүүдийг танилцуулах, иргэдийн харилцаа уялдаа холбоог хангах үүрэг хариуцлага ирж байна.  Ханцуй шамлан ажиллах болно. Ажлаа авсныхаа дараа хэвлэл мэдээллийнхэнд хийх ажлынхаа талаар товч мэдээллийг өгнө" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22