УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад долоон асуудлыг хэлэлцэнэ.
Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ.
Шинээр сайдад нэр дэвшиж буй гишүүд:
1. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
2. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
3. Цахим хөгжлийн сайд Н.Учрал /УИХ-ын гишүүн/
4. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/
5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
6. Эрчим хүчний сайд Д.Чойжилсүрэн /УИХ-ын гишүүн/
7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/
8. Спорт олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/
9. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар /УИХ-ын гишүүн/
10. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн/
АДМИН







Нийгэм





