Dark Light
Нийгэм | 2022-08-29

Ц.Даваасүрэн: Үндсэн хууль гэдэг бол хамаагүй тоглодог юм биш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Үндсэн хууль гэдэг бол хамаагүй тоглодог юм биш. Бидний амьдрах дүрэм. Дүрэмгүй болоод ирэхээр юу болох вэ, эмх замбараагүй байдал үүсэж жолоодлогогүй болно. Үүнийг иргэд л шийднэ. Энэ бол бидний хязгаар. 

Энэ асуудлыг шийдэхийн тулд ард түмнээс  санал асуулга ав. Хүчээр шийдэх гэвэл би байж болох бүх арга хэмжээг авна. Магадгүй талбайд гарж магадгүй. Ард түмний сонгох эрхэнд халдчихаад санал авахгүй шүү! Дур зоргоороо хэн нэгэн гарч ирээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад байвал дараагийн хүмүүс нь гарч ирээд өөрчлөөд л байна. Дараа дараагийн хэдэн Т.Доржханд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Үндсэн хуульд хамаагүй гар дүрдэггүй юм! гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22