Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд шинээр томилогдох сайд нараас асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Өнөөдрийн хамгийн анхаарал татсан томилгоо бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшиж буй эрх баригч намын ГЕНСЕК Д.Амарбаясгалан байна. Монгол улс цаашдаа парламентын ардчилалтай улс байх уу үгүй юу? Тууштай ажиллаж чадах уу? Амлалт авмаар байна!
Д.Амарбаясгалан: “МАН-ын бодлого зарчим нэг. Ерөнхий сайдын зарчмыг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. ҮХЦ-ийн дүгнэлт гарсантай холбогдуулан УИХ тогтоол батлагдан Засгийн газарт үүрэг болж очиж байна. Хуулийн хугацаанд энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.
Монгол улс бол парламентын засаглалтай улс. Ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдэхийн төлөөх үйл хэргийг өрнүүлж байгаа. Цаашид Парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, дархлааг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог хэрхэн яаж нэмбэл төлөөллийн ардчилалыг бүрэн хангаж чадах вэ гэдэг дээр төвлөрч ажиллах болно” гэлээ.
АДМИН







Нийгэм





