Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд шинээр томилогдох сайд нараас асуулт асууж хариулт авч байна.
Эдийн засгийн хөжлийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн яам бол төлөвшөөгүй, тогтоогүй, бүрэлдэж буй институци гэж хэлэхэд илүүдэхгүй байх. Энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллана гэж бодож байгаа. Институци нь өөрөө төлөвшөөгүй учраас бодлого нь хүртэл саваад байдаг. Төмөр замын бодлого гэхэд нэг бол цариг яригддаг нэг бол чиглэл яригддаг. Хамгийн оновчтой нь экпорт байсаар байтал өөр тийшээ хэдэн зуун километр төмөр зам тавьчихдаг. Энэ нь Монгол улс хөгжлийн урт хугацааны бодлогыг тогтвортой хэрэгжүүлж чадахгүй байгааг л харуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй гэвэл Монгол улс бий болсон хуримтлалаараа л хөгжих тухай асуудал. Ингэж явж болно. Гэхдээ хөгжил маш удаан байна. Тиймээс институцийн хувьд хөгжлийн яамыг бэхжүүлж, тогтвортой, тууштай хэрэгжүүлээд явахад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
АДМИН







Нийгэм





