Dark Light
Нийгэм | 2022-10-13

Инженерийн дайчид "Чингис хаан" музейг үзэж сонирхлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчид 10 дугаар сарын 13-ны энэ өдөр түүх, соёлын дурсгалт газруудаар зочилж, эх түүхээрээ бахархан өнгөрүүлэв.

Аяллын хүрээнд монгол цэргийн түүхийн толь болсон Монгол цэргийн музей, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын музей, Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Монгол танкийн бригадын дурсгалд зориулсан цогцолбороор зочилж, нээлтээ хийгээд удаагүй байгаа Эзэн Богд Чингис хааны музейг үзэж сонирхлоо. 

Чингис хааны музейн хамт олон “Их Монгол Улсын танхим”-ыг эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хугацаат цэргийн алба хаасан залууст тусгай тайлбартайгаар хүргэсэн нь эх түүх, соёл, уламжлалаар бахархах сэдлийг улам бадраасан чухал арга хэмжээ болж чадлаа. 

 Мөн Тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн манлай, Монгол Улсын аварга О.Хангай хугацаат албаны дайчдад бахархаж явдгаа уламжлаад амжилт хүссэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10