МҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Өргөө амаржих газрын ажилчдын төлөөлөл “Өргөө амаржих” газрын захирлыг хэд хэдэн удаа ёс зүйн алдаа гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг гаргажээ. Эрүүл мэндийн яамнаас уг хүсэлтийг хүлээн авч түүнийг ажлаас нь чөлөөлөх албан бичиг гаргажээ.
Өргөө амаржих газрын захирал Ж.Энхцэцэг: “Ажлаа өгсөн. Төрийн ажил авдаг бас өгдөг зүйл. Би зүгээр ажлаа хүлээлгэж өгнө. Би эрүүл мэндийн салбарт олон зүйл ажилласан. Миний үндсэн зарим бол зөв зүйлийг л дэмждэг. Буруу зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Өргөө амаржих газар бол олон жилийн түүхтэй сайхан газар. Өргөө амаржих газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Эхийн болон ургийн эндэгдэлгүй хамгийн дээд цэгийн үзүүлэлт гаргасан. Олон эмч нар, тусгай мэргэжилтнүүд ажилладаг бүх хүмүүстээ талархлаа илэрхийлж байна. Сайн зүйлийн хажуугаар саар зүйл байдаг гэхчээр ажилдаа хариуцлагагүй ханддаг ажилчдадаа шаардлага тавьсан. Ажилдчын 3 хувьд нь шаардлага тавьсан. Энэ шаардлагыг дарамт гэж үзэж байна. Архи согтууруулах зүйл хэрэглэсэн эмч нараар мэс засал хийлгэхгүй бас нярай хүүхдийг үзүүлэхгүй гэсэн шаардлагыг тавьдаг. Хэд хэдэн жишээ байгаа. Ажлын байран дээр согтуугаар ирэхийг хориглосон юм. Зарим тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тойрсон хувийн эмнэлгүүд түүний ажлуулж байгаа эмч нарын орлогыг хаасандаа өнөөдөр ийм байдалд орсон байх. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож, ирж хуралд сууж жүжиг тоглоод, хүмүүст буруу зөрүү мэдээлэл өгөөд явж байсан хүмүүс ямар ч судалгаагүй баримтыг хэвлэлийн бага хурал гэдэг нэртэй баримтгүй мэдээлэл гаргаж байгаа нь ичгэвтэр санагдаж байна” гэв.
АДМИН








Нийгэм






