Dark Light
Нийгэм | 2022-10-13

“Делл Технологи” компанийн дэд захирал К.Анотайг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн 182 онд үйл ажиллагаагаа өрнүүлж буй “Делл технологи” компани МУ-ын цахим шилжилтийн томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ. Ноён К.Анотай онцлон “Цахим хот” төслөө танилцуулсан бөгөөд Сингапур, Вьетнам, Филлипин зэрэг улсуудын томоохон хотуудад амжилттай туршигдаж буй тус төслийн шийдлүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа. 

Харин ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллийн технологийн салбарт шаардагдах боловсон хүчнийг бэлтгэх ажилд хамтран ажиллах боломжтой бөгөөд жишээ нь Үндэсний Дата Төвийн шинээр байгуулагдсан нөөц төвд шаардагдах зарим төхөөрөмжийг “Делл” брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглосон тул “Делл технологи” компанийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, ОУ-д хүлээн зөвшөөрөгдөх сертификат эзэмшсэн инженерүүд илүү амжилттай ажиллах боломжтой гэдгийг онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10