Dark Light
Нийгэм | 2022-10-13

Үндэсний төв архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалттай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар болон Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын гишүүд Архивын ерөнхий газрын үйл ажиллагаа, Үндэсний төв архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалттай танилцлаа.

Энэ үеэр Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нийслэл, дүүргийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд хангуулах, дүүрэгт салбар архив байгуулах хэрэгцээ шаардлага, орон тоо, гүйцэтгэх чиг үүрэг, мэргэжлийн хүний нөөцийг бэхжүүлэх, архивын зориулалтын байрны санхүүжилтийг яаралтай шийдвэрлүүлэх, техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шат дараатай авч хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Нийслэл хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн нийтээр журамлан дагаж явуулахаар тогтоосон тухай БНМАУ-ын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолыг дурсгал болгон гардуулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10