Dark Light
Нийгэм | 2022-10-13

Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн албаны ерөнхий шалгалт Монгол Улсын хэмжээнд маргааш буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 30 минутаас нэгэн зэрэг эхэлнэ. Шалгалтад оролцогчоос бүрэн хамааралтайгаар цахим хэлбэрээр 4 дэх жилдээ, 7 дахь удаагаа зохион байгуулж байна.

Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, тамгын газар, бусад байгууллагуудын бүх талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулна.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг гардан зохион байгуулах аймаг, нийслэлийн Тамгын газраас зарим ажлын хэсгийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Ажлын албаны дарга Г.Билгүүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Б.Батбямба болон бусад албан хаагчид цахимаар болон биечлэн танилцлаа.

Энэ удаагийн шалгалтад нийт нийт 5885 иргэн  бүртгүүлсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотод 2788 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.

Энэ удаагийн шалгалтын онцлог нь ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Мөн шалгалтыг улирал болгон зохион байгуулдаг болсон явдал юм.

Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах төв комисс, аймаг, нийслэлийн салбар комиссын бүрэлдэхүүн, цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх бөгөөд Та ч мөн адил хөндлөнгийн хяналт хэрэгжүүлж өөрийн хувь нэмрээ оруулж болно.

 Шалгалтын явцтай танилцах бол хуваарьт цагт энд дарна уу.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10