Dark Light
Нийгэм | 2022-10-14

“Алтан намар-2022” хөгжмийн наадмын шилдгүүд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Алтан намар-2022” 40 дэх удаагийн хөгжмийн наадам амжилттай болон өндөрлөж Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос албан ёсны дүнг танилцууллаа.

Тус наадмын том хэлбэрийн бүтээлийн төрөлд: 

ТЭРГҮҮН БАЙР 

Ш.ӨЛЗИЙБАЯР - “Морин хийл, симфони найрал хөгжмийн концерт”, Морин хийлч Ж.Доржсүрэн, Улсын Филармоний симфони найрал хөгжим, Ерөнхий удирдаач Д.Нямдаш

ДЭД БАЙР 

Ж. ЭНХБАЯР - Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан “Уран сэтгэмж”, Төгөлдөр хуурч О.Урангоо, удирдаач Д.Нямдаш,

ГУРАВДУГААР БАЙР 

Цэн.ЭРДЭНЭБАТ - “Огт оргүйн дуу” симфони бүтээл, Улсын Филармоний симфони найрал хөгжим, Удирдаач Д.Нямдаш

ГУРАВДУГААР БАЙР 

Э.АНГИР “Төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн концерт” 1-р анги, Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл, Удирдаач Б.Батбаатар

Наадмын гоцлол болон цөөхүүл хөгжмийн төрөлд: 

ТЭРГҮҮН БАЙР 

Г.ТӨВШИНТӨР - Ятга, төгөлдөр хуурт зориулсан “Танго-вальс”, Ятга хөгжимчин О.Мөнхтогтох,  Төгөлдөр хуурч Е.Отгонсүрэн 

ДЭД БАЙР 

Цэн.ЭРДЭНЭБАТ - Ёочин төгөлдөр хуурт зориулсан “Скерцо”, Ёочин хөгжимчин Ч.Марал-Од,  Төгөлдөр хуурч Т.Ганзаяа

ГУРАВДУГААР БАЙР 

Э. БУМДАРЬ - “Amusement on the ice” флейт, вибрафон, төгөлдөр хуурын Трио

ГУРАВДУГААР БАЙР 

Б.ЭРДЭНЭБАЯР - Утсан хөгжмийн дөрвөл 

ТУСГАЙ БАЙР 

Г.ОТГОНБАЯР - “Хөх тэнгэрийн уулс” хөөмэй, үндэсний найралд зориулсан бүтээл, Хөөмэйч Б.Баярбаатар, Удирдаач Г.Отгонбаяр

ТУСГАЙ БАЙР 

Б.ОЮУ-ЭРДЭНЭ - Төгөлдөр хуурын “Уран сэтгэмж”


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19