Dark Light
Спорт | 2026-11-18

ФИЖИГИЙН САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ: БИД МОНГОЛД ЗҮГЭЭР НЭГ ТОО БӨГЛӨХ ГЭЖ ОЧИХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Basketball Fiji

Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Фижи улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Маноа Пуамау багийнхаа бэлтгэл болон зорилгын талаар байр сууриа илэрхийлжээ.

Эхний шатанд Вьетнамын шигшээ багийг буулган авч, дараагийн шатанд шалгарах эрхээ авсан Фижигийн баг хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо Хонконгийн шигшээ багийн эсрэг хийх юм.

Ахлах дасгалжуулагч Маноа Пуамау сонгосон бүрэлдэхүүндээ бүрэн итгэлтэй байгаагаа дурдаад, эхний шатны тоглолтоос хойш баг нь багагүй өсөж дэвжсэнийг онцоллоо. Тэрээр “Бид туршлагатай ахмад тоглогчид болон залуучууд, биеийн өндөр, хурд хүчийг төгс хослуулсан сайн баг бүрдүүлж чадсан. Эхний шатанд гаргасан алдаа дутагдлаа засаж, сайжруулах шаардлагатай зүйлс дээрээ сайн ажиллалаа” хэмээн ярьжээ.

Фижигийн сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

Мөн зөвхөн хувь тоглогчийн ур чадвараар бус, багийн нэгдэл, сахилга бат болон үүрэг хариуцлагаараа амжилтад хүрнэ гэдгийг дасгалжуулагч тэмдэглэв. Тэрээр “Бид зүгээр нэг шилдэг 12 тоглогчийг бус, харин нэгдэж чаддаг, тавьсан зорилгоо биелүүлж чадах шилдэг 12 тамирчныг хайж байгаа. Бид Фижи улсаа төлөөлж байна. Монголд зүгээр нэг тоо бөглөх гэж очихгүй, харин дараагийн шатанд шалгарах итгэл дүүрэн өрсөлдөхөөр очно” хэмээн мэдэгдсэн байна.

Хуваарийн дагуу Фижи болон Хонконгийн шигшээ багуудын тоглолт ирэх Пүрэв гарагийн 17:00 цагт Улаанбаатар хотноо болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08